A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 119 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 119 | |
|
Төв цэнгэлдэх хүрээлэнтэй үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.
О.Номинчимэг "Анх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг 30 хувийг өмчилж авч байжээ. 2004 онд "Төв Цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор Т.Нямдаваа 51, Нийслэл 49 хувийг эзэмшинэ хэмээн өөрчилсөн. Үүний дараа газрын маргаантай байх үед Т.Нямдаваа нь 2007 онд өөрийгөө "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч хэмээн улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Нийслэлийн зүгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж дуудлага худалдааны үнийг төлүүлнэ" гэлээ.
Анх уг газрыг хувьчлахад 38.6 га талбай байсан бол өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэн 12.6 га талбайтай үлдээд байна. Бусад газрыг 29 хэсэг хуваан бусдад худалджээ. Бусдад газрыг худалдахдаа дуудлага худалдааны үнэ төлөөгүй байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа өнгөрсөн жил нас барсан. Харин түүний төрсөн дүү Т.Нямдаваа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Ах дүү хоёр ижилхэн нэртэй бөгөөд зөвхөн регистрийн дугаараар ялгах боломжтой гэнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|