• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    73   |  
0
 
 
 
 
 
 
 
 
 
 

Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан "Би тэгш эрин үеийнхэн, эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч" аяныг буухиалж, IWFCI Mongolia [Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо], Монголын Урлагийн Зөвлөл хамтран “БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ” уриан дор “ЗҮҮМ: УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ” медиа уран бүтээлчдийг чадавхижуулах, уран бүтээлээр дамжуулан хүний эрхийг хамгаалах, хүндлэх, таниулах зорилготой төслийг санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг, Хөгжлийн төлөөх Австралийн залуу элч хөтөлбөрийн санхүүжилтээр 2021 оны 6-р сараас 9-р сарыг хүртэл зохион байгуулсан билээ.

IWFCI Mongolia, Монголын Урлагийн Зөвлөл хамтран, 2020 онд ”ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ” гэрэл зургийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдал, тэгш оролцоот нийгмийн тухай ойлголт, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг халах, тогтвортой хөгжлийн 17 зорилтуудад чиглэсэн цуврал сургалтуудыг цахимаар зохион байгуулж, медиа бүтээлийн уралдаан зарлан, шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Уран бүтээлчид өөрийн бүтээл, дуу хоолойгоор нийгэмд нэн тулгамдсан асуудалд  олны анхаарлыг хандуулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар нийгэмд уран бүтээлүүдийн агуулгаар дамжуулан илэрхийлэх явдлыг уран бүтээлчдийн манлайлал хэмээн нэрлэж, энэ төрлийн олон сайн жишээг дурьдаж, цаашид хөгжүүлэх, өргөжүүлэхэд түлхэц үзүүлсэн. 

Тэгвэл “ЗҮҮМ: УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ” төслийн нээлтийн ажиллагаа 2021 оны 6 сарын 24-ний 15:00 цагаас цахим орчинд УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ сэдэвт хэлэлцүүлэгээр эхлэнэ.

 Хэлэлцүүлэгт модератороор Unread media редактор П.Номинбилэг, зочноор Б.Баттөр буюу Ангууч, Стар ТВ Гүйцэтгэх захирал Б.Бадамханд, Дизайнер, 93Kidult брэнд үүсгэн байгуулагч М.Нямсүрэн  (Niima) нар оролцоно. Мөн энэ өдөр МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Уран бүтээлчийн манлайлал” сэдвээр хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт зохион байгуулна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ