• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    99   |  
0

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Дани Копенхаген хотноо үргэлжилж байна. Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл Монгол Улсын “The MongolZ” баг түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгараад байгаа.

Манай баг сүүлийн гурван тоглолт дараалан ялалт байгуулснаар хасагдах шатанд шалгарч чадсан.  “The MongolZ” багийн дараагийн учраа Украйн улсын "NAVI" баг. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой 20:00 цагаас болно.  Хоёр баг өнгөрөгч оны дөрвөн сард зохиогдсон тэмцээнд учраа таарч "NAVI" ялж байсан. Opening Stage шатанд тоглож буй 16 багаас шилдэг найман нь "Elimination Stage" шатанд шалгарах юм. 

"The MongolZ" баг энэ удаагийн Мэйжорыг эхний өдрөө хоёр хожигдсон ч  Хятадын "Lynn vision", ОХУ-ын "AMKAL", Бразилын "LEGACY" багуудыг дараалан буулган авч хасагдах шатанд үлдээд байна. 
 
 
 
 
TAGS