• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    146   |  
0

Лос-Анжелес хотын шүүх өчигдөр поп од Ариана Гранде болон түүний нөхөр Далтон Гомес нарын гэр бүл салалтыг эцэслэн шийдвэрлэжээ.

Гурван жил орчим хугацаанд хамт амьдарсан тэд зургаан сарын өмнө “эвлэрэх аргагүй зөрчлийн” шалтгаанаар салах хүсэлтээ шүүхэд гаргаж байсан юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу Гранде экс нөхөртөө нэг удаа $1.25 саяыг төлж, Лос-Анжелес хот дахь орон сууцаа зарсан орлогын талыг өгөхөөр болсон байна.

Гранде бас $25,000-ийг өмгөөлөгчдийн зардалд төлөхөөр болжээ.

Хос хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байгаагүй, хүүхэд байгаагүй нь гэр бүл салалтыг богино хугацаанд шийдвэрлэхэд нөлөөлсөн гэнэ.

Одоо 30 настай Гранде, 28 настай Гомес нар 2020 оны нэгдүгээр сард буюу коронавирусийн цар тахлын өмнөхөн дотносож эхэлжээ.

2021 оны тавдугаар сард тэд Калифорни мужийн Монтесито дахь гэртээ хуримлаж байв.

Өмнөд Калифорнийн уугуул Гомес нь тансаг ангиллын үл хөдлөх хөрөнгө борлуулалт, зуучлалын салбарт арав орчим жил ажилласан мэргэжилтэн юм.

Грэммийн хошой шагналт Гранде “Eternal Sunshine” нэртэй долоо дахь студийн цомгоо энэ сарын 8-нд худалдаанд гаргаад байгаа.

 

Эх сурвалж: BBC

TAGS