• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    111   |  
0

"Парис 2024" олимпын наадам анх удаа хүйсийн тэгш харьцаатай болно. Эмэгтэйчүүд зуны олимпын хоёр дахь буюу "Парис 1900" наадамд спортын таван төрлөөр 22 тамирчин өрсөлдсөн түүхтэй. Нийт 997 тамирчин хүч үзсэн тус олимпод ердөө 2.2 хувь нь эмэгтэйчүүд байв.

Үүнээс хойш жил бүр эмэгтэйчүүдийн оролцоо өссөн. Ялангуяа Токиогийн олимпод холимог хосын тэмцээний тоог эрс нэмсэн билээ. 

Тэгвэл "Парис 2024"-т эмэгтэйчүүдийн оролцоо анх удаа 50%-д хүрэх нь.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны анхны эмэгтэй гишүүнээр 1981 онд Флор Исава Фонсека болон Пиро Хаггман нар сонгогдож байв. Хожим буюу 1990 онд Флор Исава Фонсека тушаал ахиж Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон анхны эмэгтэй болсон юм.

Харин 1996 оноос олимпын хорооноос тусгай хөтөлбөрийн дагуу эмэгтэйчүүдийн удирдах албанд ажиллаж буй тоог 10%-д хүргэхээр ажилласны үр дүнд 1997 онд Анита ДеФранц ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр томилогдож байв.

Тэдний зорилго жил ирэх бүр өссөөр 2020 онд 30%-д хүрэхээр төлөвлөснөө биелүүлсэн билээ.

 

Эх сурвалж: Olympics.com

 

TAGS