• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    104   |  
0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт Кэмпбэлл энэ оны гуравдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд Япон болон Монгол улсад айлчилна.

Уг айлчлал нь Др. Кэмпбэллийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албаа аваад хийж буй анхных нь бөгөөд Энэтхэг-Номхон далай болон бусад улсуудад энх тайвныг урагшлуулахын төлөөх АНУ-ын хүчин чармайлтыг онцолж буй хэрэг юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Токио хотод засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, ирэх сард Япон Улсын Ерөнхий сайд Кишидагийн Вашингтонд хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийн талаар ярилцана. Мөн чөлөөт, нээлттэй, холбогдсон, цэцэглэн хөгжсөн, уян хатан, аюулгүй Энэтхэг-Номхон далайн төлөөх гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх уулзалтыг Япон болон Филиппиний түншүүдтэй хийх болно.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбэлл Монгол Улсын өндөр дээд албан тушаалтнуудтай Улаанбаатар хотод уулзаж АНУ болон Монгол Улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг, мөн Америк-Монголын ард түмний тогтвортой найрамдалт харилцааг онцлон тэмдэглэнэ.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ