A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 113 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 113 | |
|
Гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх мөн жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хувь нэмэр оруулах “Familycenter.mn” мэдээллийн сайт мэндэллээ.
Тус нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 6 дугаар сарын 28-ны 19:00 цагт цахимаар олон нийтэд хүрлээ.
Гэр бүлд зориулсан мэдээллийн энэхүү платформын нээлтийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл, тус төслийг гүйцэтгэгч Номадик Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар нээж, зочноор топ модель Х.Бадамгэрэл, дуучин Беки буюу Б.Мөнхбаяр, найруулагч Д.Галбаяр түүний гэргий жүжигчин О.Хулангоо нар оролцсон юм.
Гэр бүлийн эрүүл, эерэг харилцааны соёлыг түгээх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үнэн зөв, албан ёсны эх сурвалж бүхий мэдээллийн нэгдсэн сан дутагддаг төдийгүй гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд иргэд хаанаас мэдээлэл, тусламж авахаа тэр бүр мэддэггүй.
Тэгвэл Канад улсын Засгийн Газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү мэдээллийн вебсайт энэхүү эрэлт, хэрэгцээг бүрэн хангажээ.
Иргэд тус мэдээллийн сайтад хандан сэтгэл зүйн сорилын тусламжтай нөхцөл байдлаа шинжин, гэр бүлийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчдаас зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.
“Familycenter.mn” вебсайт нь дараах цэстэй. Үүнд:
Мэдээлэл: Гэр бүлийн гишүүдэд зориулсан сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, сорил.
Зөвлөгөө: Гэр бүлийн боловсрол олгох, харилцаанд гарч буй зөрчил маргааныг шийдвэрлэхэд туслах хуульч, сэтгэл зүйчийн мэргэжлийн зөвлөгөө.
Тусламж: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл тусламж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын эдлэх эрх болон тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн сан, хууль эрх зүйн баримт бичигтэй танилцах зэрэг боломжийг бий болгожээ.
“Familycenter.mn” сайт нь гэр бүлийн харилцаан дахь хэвшмэл ойлголтыг халж, эрүүл эерэг харилцааны соёлыг түгээж, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөхөд чиглэсэн тогтмол шинэчлэгддэг контентаар дамжуулж олон нийтийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлж соён гэгээрүүлэх ач холбогдолтой төсөл болж буй юм.
Энэхүү платформ ашиглалтад орсноор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн (ГБХТтХ) хэрэгжилтийг хангах, хохирогчдод тэдний эдлэх эрх, хамгааллын тогтолцоо зэрэг эрх зүйн мэдлэг, мэдээллийг түгээж, иргэдийг мэргэжлийн байгууллагуудаас туслалцаа авах боломжийг нь нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох ажлыг шинэ түвшинд хүргэх юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|