A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 135 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 135 | |
|
Өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарал, хуурай газар, далайн усны температур нэмэгдсэн мөн мөсөн гол, далайн мөс ихээр хайлж буйтай холбоотойгоор НҮБ-ын Цаг уурын байгууллага дэлхийн дулаарлын “улаан дохио”-г өгөв.
Тодруулбал Дэлхийн цаг уурын байгууллага мягмар гарагт гаргасан тайландаа 2024 он дээд амжилт тогтоосон халуун жил болох магадлал өндөр байгааг дурджээ.
Дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5-аас дээш хэмээр нэмэгдүүлэхгүй байхад анхаарах нь цаг уурын нэг чухал зорилт гэдгийг онцолсон.
Харин Европын холбооны цаг уурын байгууллагын мэдээлснээр 2023 оны гуравдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд дэлхийн дундаж температур цельсийн 1.5 хэмийг давсан буюу 1.56 хэмд хүрсэн.
Дэлхийн цаг уурын байгууллагын мониторингийн ахлагчийн хэлснээр дэлхийн цаг агаарын төлөв байдалд нөлөөлдөг Номхон далайн усны хэм "Эль Нино" үзэгдэл болсноос жилийн дараа нэмэгдэх хандлагатай байдаг аж.
2023 онд "Эль Нино" үзэгдэл болсныг эрдэмтэд баталсан. Тэгэхээр энэ жил түүхэн дээд рекорд эвдэх хэмжээний халуун байх эсэх нь эргэлзээтэй ч өнгөрсөн оны үзүүлэлтийг давах магадлалтай байгааг хэлжээ.
Эх сурвалж: Aljazeera
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|