• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    125   |  
0

Хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын жагсаалтад Улаанбаатар 34 дүгээрт эрэмбэлэгдэв.

Өнгөрсөн онд ердөө 10 улсын агаарын чанар хортой нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын агууламжаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвшөөрсөн стандартыг хангаж чадсаныг “IQAir” шинэ судалгаагаараа тогтоолоо.

Тоосонцрын бохирдол хамгийн ихтэй бүс нутгууд Ойрх Дорнод, Африк, Төв болон Өмнөд Азид байсан аж. Мөн Бангладеш, Пакистан, Энэтхэг, Тажикистан, Буркина Фасо зэрэг улс хүн амын тоонд нь жигнэсэн үзүүлэлтээр 2023 онд хамгийн бохир агаартай улсаар нэрлэгджээ.

Харин хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын жагсаалтыг Энэтхэгийн Шинэ Дели, Бангладешийн Дака, Буркина Фасогийн Уагадугу, Тажикистаны Душанбе хот тэргүүлсэн бол зөвхөн хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй байдаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Голчлон PM2.5 тоосонцроос үүдэлтэй гадаах агаарын бохирдол нь дэлхий даяар жил бүр дөрвөн сая хүн цаг бусаар нас барах шалтгаан болж байгааг ДЭМБ-ын судалгаагаар тогтоож байв. Мөн ХБНГУ дахь Макс Планкийн нэрэмжит химийн институтийн судалгаагаар цаг бусаар нас барсан шалтгааны 65 хувь нь шатах түлшний ашиглалттай хамааралтай байжээ.

TAGS