Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын 22-ны өдрөөс хүйтрэх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад:
- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх
- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх
- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх
- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;
- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.