• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    141   |  
0
Энэ сарын 14-ны байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрчээ. Нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байгаа юм. Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая мал хорогдоод байна.  Одоогийн байдлаар 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд байна.
 
Зудын улмаас малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа аж. Харин 2,257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Тиймээс малчин иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж байна. 
 
Улсын онцгой комиссын зүгээс цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа гэнэ. Энэ хүрээнд, отроор яваа 4,773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлжээ.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ