• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    103   |  
0

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа.

Өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж гишүүн Ж.Бат-Эрдэнийг хянан шалгах түр хорооны даргаар сонгожээ. Хуралдаанд оролцсон найман гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжсэн байна. Гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд өнгөрөгч оны сүүлчээр болсон Нүүрсний нээлттэй сонсголын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан юм. 

Энэ удаагийн хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд  Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар  ажиллаж байгаа юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ