НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 20-нд буюу нөгөөдөр 13:00 цагт болно. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt апп-аар дамжуулах юм. Энэ удаагийн тохиролд 2024 оны хоёрдугаар сарын 1-ээс хоёрдугаар сарын 29-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдах гэнэ.
Өмнөх НӨАТ-ын урамшууллын сугалаанаас нэг хүн найман орон нь таарч супер азтан болсон.
Өмнөх тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,918
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,958
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 342
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 38
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
- 8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болсон.