• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    115   |  
0

Ковид-19 ийн эсрэг дархлаажуулалтын 1, 2-р тунг хоёр өөр үйлдвэрийн вакцин тариулах нь халдвараас хамгаалахад үр дүн өндөр болохыг Англи улсад хийгдсэн нэгэн судалгаа баталжээ.

Их Британийн вакцин хөгжүүлэлтийн судалгааны хүрээлэн  “Com-Cov” нь Файзер болон Астразенека үйлдвэрийн вакцинийг тус бүр 2 тун, түүний дараагаар энэ хоёр төрлийн вакциныг ээлжлэн тарьж үр дүнг нь харьцуулжээ.  

Туршилтын үр дүнд дээрх хоёр вакцины аль нэгийг нь түрүүлж тарьснаас үл хамааран үр дүн сайтай байжээ. Эрдэмтдийн энэхүү туршилт нь вакцинжуулалтыг эрчимжүүлж, уян хатан байдлыг бий болгоно гэж үзэж байна.

Зарим орнууд хэдийн хоёр өөр төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулаад буй аж. Тодруулбал, Испани, Герман зэрэг орнуудад Астразенекагийн эхний тунг хийлгэсэн иргэдийнхээ дархлаажуулалтын хоёр дахь тунд Файзер болон Модернаг хийж буй. Цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл цөөн тоогоор илэрч буй ч энэхүү хор хөнөөл нь үр дүнтэй харьцуулахад өчүүхэн гэж  тэд үзжээ.

Дархлаажуулалтын 2 тун тариулж байж халдварын эсрэг үйлчлэл үзүүлэх буюу вирусийн эсрэг биет болон Т эсийг бие организмд бий болгож улмаар Covid-ийн вирусийг  эсэргүүцэж чаддаг билээ.

Com-Cov-ийн судалгаагаар 50-аас дээш насны 850 гаруй ахмадыг 4 долоо хоногийн зайтай 2 өөр төрлийн вакцинаар дархлаажуулсан ба дараах үр дүн ажиглагджээ.

-Эхний тунд Астразенека, 2 дахь тунд Файзер тариулсан хүмүүстэй харьцуулахад Файзерийг эхний тунгаар тариулсан нь хүмүүст  үр дүн илүү сайн үзүүлсэн буюу бие организм нь эсрэг биет болон Т эсийг (дархлааны эс буюу Т эс нь цусаар эргэлдэн хүний бие дэх гадны вирус, бактери зэрэг өвчин үүсгэгчийг илрүүлж устгах үүрэгтэй) их хэмжээгээр үйлдвэрлэсэн байна.

-Астразенека болон Файзерийнг 1,2-р тунд тариулсан нь Астразенекагийн хоёр тунгаас илүү үйлчлэл өндөр байжээ.

-Харин хоёр тун Файзер вакцин тариулахад үйлдвэрлэж буй эсрэг биетийн тоо харьцангуй өндөр байсан бол 1-р тунг Файзер, 2 дахь тунг Астразенекагаар вакцинжуулсан нь Т эсийг хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэжээ.

Тус судалгааны багийн ахлагч, Оксфордын их сургуулийн профессор Matthew Snape “ Энэхүү шинэ судалгаа нь нэг вакциныг хоёр тун тарьж буй Их Британийн ковидтой тэмцэх хичээл зүтгэл, бодлогыг дутуу үнэлж, эсэргүүцэж байгаа хэрэг биш юм. Харин уян хатан арга замыг эрэлхийлсэн. Нөгөөтэйгүүр эдгээр хоёр вакцины одоогийн стандарт товлолт хугацаа архаг, суурь өвчтэй хүмүүст үр дүнтэй ч ковидийн дельта хувилбараас хамгаалахын тулд 8-12 долоо хоногийн зайтай тариулах нь хамгийн үр дүнтэй болохыг илрүүлсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Вакцины тун хоорондын зай нь урт байх нь дархлааны вирусийн эсрэг тэмцэх чадварыг сайжруулдаг байна. Холимог тунгийн дархлаажуулалтын хугацааг 12 долоо хоног болгон сунгасны, үр дүнг  ирэх сараас олон нийтэд танилцуулах аж.

Энэхүү туршилт нь хэдийн нэг вакцины 2 тунг тариулсан хүмүүст ирэх намрын давтан дархлаажуулалтаар өөр төрлийн вакцин тариулах нь илүү үр дүнтэй болохыг санал болгож буй юм.

Эх сурвалж: BBC

TAGS