• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    149   |  
0

Өнгөрөгч жилийн үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой маргааныг олон нийтэд нээлттэй болох хэлэлцэхээр болжээ. 

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагууд холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэж байгаа. Давж заалдах комиссын бүрэлдэхүүн энэ сарын 07-ны өдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 17,8-д заасны дагуу үндсэн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэжээ.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ