• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    96   |  
0

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар шар усны үерт өртөх эрсдэлтэй 1,487 айл өрх байгаагаас 1,097 буюу 74 хувь нь газрын гэрчилгээтэй. Үлдсэн 390 буюу 26 хувь нь зөвшөөрөлгүй суурьшиж байгаа аж.  Эрсдэлтэй бүсэд байгаа 464 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлэн, гурван айлыг нүүлгэн шилжүүлж, 35 айлын хашааг татуулах ажлыг зохион байгуулсан байна. 

Онцгой байдлын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх байршлыг тодорхойлсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 155, Сонгинохайрхан дүүрэгт 145, Хан-Уул дүүрэгт 28, Налайх дүүрэгт 20 айлын байршлыг тус тус бэлдэж, гамшгийн үед түр суурьшуулах нийт 348 айлын нэгж талбарыг бэлджээ. 

Нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын 470 гаруй ажилтан, алба хаагч, 126 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 26,456.1 шоо метр суваг шуудуу татан, 7,463 тонн мөсийг зөөж, Туул, Гүнт, Ногоон нуурын далан руу тээвэрлээд байна. Түүнчлэн 500 метр шороон далан босгож, 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна. Есөн айл, өрх хашаандаа байх боломжгүй болж, үүнээс долоон айл өөрсдөө нүүн шилжиж, хоёр айлыг НОБГ-ын албан хаагчид нүүлгэн шилжүүлээд байна.

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ