• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    152   |  
1
Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилго нэртэйгээр өчигдөр буюу энэ сарын 12-нд тодорхой замууд дээр зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 
 
Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Оюутболд "Замын хөдөлгөөний зохицуулалт бол цагдаагийн байгууллага хуулийн эрх хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг эрчимжүүлэх,  саармагжуулах арга хэмжээ юм. Өчигдөр оройн 17:50 минутад Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг гурван эгнээ болгож хойноос урагш чиглэлд явуулахад 18:40 цагийн үед энгийн үеэс ачаалал бага байсан. Ажлын зураг авалт хийж байсан тул хугацааг 30 минутаар сунгахад уулын зам, хойноос урагш орж ирж байгаа зайсангийн замын чиглэлд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Хэвийн горимд шилжүүлэх ажлыг 19:30 цагаас авч хэрэгжүүлж 20:45 цагийн үед хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. 21:40 цагийн үед хөдөлгөөний ачаалал байхгүй болсон. 
 
Өнөөдөр өглөө 07:00-07:30 цагийн үед Чингисийн өргөн чөлөө, олимпын гудамж дээр эсрэг хөдөлгөөний зохицуулалт хийхэд 08:20 цагийн үед хот руу орж ирдэг хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох тухайн Чингисийн өргөн чөлөө, олимпын гудамжны  хэсэгт хөдөлгөөний ачаалал байгаагүй. Хөдөлгөөнүүд сийрэг байсан. 
 
Цагдаагийн байгууллага ачаалал үүсэж байгаа хэсгүүдэд эсрэг урсгалын хөдөлгөөнийг зохицуулах ажлын үр дүнгийн зураг авалтыг хийж дээд түвшний байгууллагуудад танилцуулна. Хэрэв энэ ажил үр дүнгээ үзүүлбэл цаашид тогтмол явуулах чиглэлээр саналаа хүргүүлнэ"  гэлээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ