• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    91   |  
0
Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилго нэртэйгээр өчигдөр буюу энэ сарын 12-нд тодорхой замууд дээр зохицуулалт хийсэн. Цаг тулгаж мэдэгдсэн шийдвэр замын хөдөлгөөнийг бууруулах биш ачааллыг улам нэмэгдүүлж тодорхой замууд дээр оройн цагаар тэг зогсолт болсон. Урьдчилан мэдэгдээгүй гэнэтийн шийдвэрт иргэд багагүй бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд байна. 
 
Уг асуудал дээр Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. " НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу" гэх гэжээ. 
 
Шинэ зохицуулалтаар Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг гурав, урд чиглэлд зорчих эгнээг нэг, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулж байна. 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ