• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    102   |  
0

Нийт нутгаар хүйтний эрч суларч дулаарч эхэлснээр цас хайлж шар усны үерийн тохиолдлууд гарч эхэллээ. Өвөрхангай аймаг, Хужирт сумын төвийн гудамжинд уулын цас хайлж гурван айлын гэр хөрсний шар усны үерт автжээ. Дуулдагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж гурван айлын таван ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг  аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. 

Мөн Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын нутагт уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүссэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн алба хаагчид очиж дөрвөн айл шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулж ба үерээс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна. 

 

TAGS