• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    121   |  
0

2023 оны драфтын тэргүүн сонголт Сан Антонио Спөрс багийн Виктор Вэмбаньяма "KIA Roy" оны шилдэг шинэ тоглогчийн өрсөлдөөнийг тэргүүлж байгаа. Зөвхөн энэ өрсөлдөөнөөс гадна "DPOY" буюу оны шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртэх боломжтой байгаа. 

Бүх оддын тоглолтоос хойш долоон  тоглолтод оролцохдоо 37 хаалт, 16 удаа бөмбөг таслаад амжсан. Шилдэг хамгаалан тоглогч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Рүди Гоберт 22 хаалт, таван бөмбөг таслалт хийгээд байгаа. 

Виктор Вэмбаньяама энэ улиралд нэг тоглолтод 1.3 бөмбөг таслалт, 3.4 хаалт дунджилж байна. DPOY шагналын өнгөрсөн жилийн эзэн Мемфис Гриззлес багийн тоглогч Жарен Жэксон Жр энэ улиралд 1.0 бөмбөг таслалт, 3.0 хаалт дунджилж байсан байна. Түүний биеийн өндөр, урт гар нь эсрэг багийн тоглогчийг хамгаалах гол түлхүүр болж байгаа. Тэр ч өөрийн давуу чанарыг ашиглан  "Оны шилдэг хамгаалан тоглогч"-ийн шагналыг хүртэх боломж өндөр байсаар байна. 

TAGS