• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    169   |  
0
Улсын онцгой комиссоос өдөр бүр зудын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 135 сум цагаан зудын, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу буюу 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндрээд байна. 
 
Цас их орж зам, даваа хаагдсаны улмаас алслагдсан аймаг, сумын 189,283 малчин өрхөөс 72,462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалд байгаа. Түүнчлэн эдгээр өрхөд жирэмсэн эх-2556, 0-5 насны хүүхэд 29026, өндөр настан-28446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-10701, архаг суурь өвчтэй-21507 малчин иргэн байгаа судалгааг гаргажээ.
 
Тиймээс сумын эрүүл мэндийн төвд- 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт-8, Өрхийн эрүүл мэндийн төвд-31, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд-47 резидент эмч ажиллуулж буй. Эдгээр резидент эмч нар долоо хоногийн хугацаанд ажиллахдаа дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.
 
Үүнд:
• 0-5 насны хүүхдэд -2446
• Жирэмсэн эхэд-325
• Зонхилон тохиолдох өвчний чиглэлээр-4223
• Яаралтай тусламж үйлчилгээ -564
• Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ-1008 иргэнд үзүүлж, эмнэлгийн тусламжийг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ