Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээн Турк Улсын Анталия хотод болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн тамирчид амжилтай оролцлоо.
Эмэгтэйчүүдийн жинд 53кг-д Б.Болортуяа алтан медаль, 55кг-д М.Дөлгөөн мөнгөн медаль, 59 кг-д Х.Болортуяа мөнгөн медаль, 68 кг-д Э.Дэлгэрмаа алтан медаль хүртлээ. Эмэгтэй тамирчид нийлбэр оноогоор хоёрдугаар байрт жагслаа.
Эрэгтэйчүүдийн жинд 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус тус мөнгөн медалийн эзэд боллоо. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид дөрөвн жинд финалдсан амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой 3-р байрт шалгарлаа.