• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0

Увс аймгийн Улаангом суманд үерийн хамгаалалтын далан сэтэрчээ. Тус сумын тавдугаар багийн  үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн ажилтан, Цэргийн штабын дүйцүүлэх албаны алба хаагчид хамтран 150 м газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж 1.8 м өндөр, 200 м урт, 3.5 м өргөн даланг сэргээн засварлаж хэвийн болгосон байна. Далан сэтэрсний улмаас ямар нэгэн гарх хохирол учраагүй гэж мэргэжлийн байгууллагаас мэдэгдлээ. 

TAGS