Архангай аймаг, Өндөр-Улаан сумын нутагт бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг зорчигч нь нас баржээ.
Хэргийг тодруулбал Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн “Бонго-3” загварын ачааны автомашины араас тус чиглэлд зорчиж явсан “Королла” загварын суудлын автомашин мөргөжээ. Суудлын автомашины жолооч 36 настай, эрэгтэй бэртсэн байсныг Эмнэлгийн байгууллагад, иргэн Н 36 настай, эрэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Жолооч та орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.