• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    122   |  
0

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны хэлтсээс монгол орны гол, нууруудын мөсний зузааны талаарх мэдээллийг хүргэлээ.

Гуравдугаар сарын 06-ны өдрийн байдлаар манай орны жижиг болон дунд голууд ёроолдоо хүртэл хөлдсөн. Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10-н хоногоос 5-10 см нэмэгджээ. Гол, нууруудын мөсөн бүрхүүлийг олон жилийн дундажтай харьцуулахад энэ жилийн хувьд 10-50 см нимгэн бүрхүүлтэй байгаа гэнэ.

Харин Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Өвөр, Хангайн нурууны Идэр, Хануй, Тамир, Сэлэнгэ, Орхон Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх голууд увс нуурын Баруунтаруун, Шигж, Намир голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-50 см илүү зузаантай байна.

Мөсний зузаан нэмэгдэж байгаа ч голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, нуурын хэсэгт толио үүсэх, хар цагаан хил үүсэж байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ