• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    361   |  
2
Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ. Хэргийг тодруулбал Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор дархан цаазат амьтан болох цоохор ирвэсийг Ховд аймгийн Булган сумаас агнаж, Улаанбаатар хотод бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж байхад нь саатуулсан байна. 
 
Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-д зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай байна.
 
Монгол Улсад нэн ховордсон ан амьтан зэргийг хууль бусаар агнахгүй байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ