Америкийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны Ohio Bobcats багаас С.Ган-Эрдэнэ санал авчээ. Түүний хувьд өнгөрөгч жил болсон Зүүн Азийн залуучуудын наадамд амжилттай оролцож өөрийн ур чадварыг олон улсад таниулж чадсан. АНУ-ын “Flyght academy prep basketball” академиас урилга авч тоглож эхэлсэн. Түүний хувьд АНУ-ын Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургуульд суралцаж, сургуулийнхаа шигшээ багт тоглож байна.
С.Ган-Эрдэнэ төвийн тоглогчийн байрлалд тоглодог 211 см өндөр, 110 кг жинтэй.
Ohio Bobcats баг нь Mid-American Conference буюу Дунд-Америкийн Бүсд харъяалагддаг. Охайо Их Сургууль нь 200 гаруй жилийн түүхтэй тус мужийн анхны их сургууль юм. Энэ жилийн хувьд Бобкатс бүсдээ 11-5 амжилт үзүүлж плэйоффт гуравдугаар байраар шалгараад байгаа.
Монгол тамирчид NBA-д тоглох боломж улам илүү нээгдэж байна. Өнөөдрийн байдлаар Ш.Энхийн-Од Дэйтоны их сургуулийн шигшээ багт тоглож байна. Хэрэв С.Ган-Эрдэнэ уг саналыг хүлээн авбал АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн багт тоглох хоёр дахь монгол тамирчин болно.