A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 158 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 158 | |
|
Энэ мэтчилэн хүнийг алах, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн амийг хөнөөх гэмт хэрэг гарсаар байна. Иймд энэ төрлийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тодорхойлох, статистик өгөгдлийг цуглуулах аргачлал мэргэжлийн байгууллагуудад чухал байгаа аж.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дата, мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос улирал тутамд гаргадаг. Үүнд хүнийг алах гэмт хэргийн статистик байдаг ч үүн дотроо охид, эмэгтэйчүүдийг хөнөөх гэмт хэрэгтэй холбоотой тоон мэдээллийг нарийвчлан гаргадаггүй. Учир нь үүнийг нарийвчлан тооцох батлагдсан аргачлал манай улсад одоогоор байхгүй юм байна.
Харин НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага (UN-Women)-тай хамтран “Эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх хэргийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг боловсруулжээ. Тус аргачлал нь энэ төрлийн гэмт явдлыг сэдэлжүүлэгч үндсэн хүчин зүйлийг илрүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга замыг оновчтой тодорхойлох ач холбогдолтой аж.
Аргачлалыг НҮБ-ын Статистикийн Комиссын 2022 оны гуравдугаар сард зохион байгуулсан чуулганаар хэлэлцэн баталсан бөгөөд дэлхийн улс, орнууд үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн талаараа 2025 онд тайлагнан ажиллахыг үүрэг болгожээ. Үүнтэй уялдуулан “Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал” боловсруулах төслийг эхлүүлсэн байна.
Төслийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон БНСУ-ын Статистикийн газартай хамтран хэрэгжүүлж буй Ази, Номхон далайн бүс дэх гэмт хэрэг, эрүүгийн эрх зүйн статистикийн төсөл (UNODC-KOSTAT) болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн БНСУ дахь сургалтын төв (UN Women CoE)-тэй хамтран хэрэгжүүлэх юм байна. Судалгааны төслийг танилцуулах уулзалт өнөөдөр (2024.03.04) боллоо.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл “Монгол Улсын хувьд Ази, Номхон далайн бүс нутагт анх удаа энэ аргачлалыг хэрэгжүүлсэн орон болох гэж байна. Жендерт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бид харьцангуй мэддэг болсон.
Харин энэ бол хүчирхийллийн, гэмт хэргийн улмаас амь нас нь хохирч байгаа асуудлыг шалтгаантай нь цуг нарийвчлан тооцож гаргах аргачлал юм. Дэлхийн улс, орнууд 2025 он гэхэд энэ асуудалд анхаарал хандуулж, гэмт хэргийн статистикийг нэгтгэж гаргах үүргийг НҮБ-ын өмнө хүлээсэн. Тийм учраас энэ ажлыг Монгол Улсад ХЗДХЯ болон ГХУСАЗЗАА, , НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, БНСУ-ын Статистикийн газартай хамтран эхлүүлж байна.
Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо, мэдээлэл түүний шалтгааны талаарх дата, мэдээлэл бий. Гэтэл хүйст суурилсан, хүйсийн улмаас гэмт хэргийн золиос болсон гэмт хэрэг дэлхийд их олон гарч байна. Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд амиа алдсаар байна, тиймээс шалтгаан нөхцөлийг нь судлах, цаашлаад энэ судалгаанд үндэслэн хүний амь насыг хамгаалах ямар боломж байна вэ гэдгийг өргөн хүрээнд харах зорилготой л ажил юм” гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|