• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    150   |  
0
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Нэр бүхий таван байршил газарт 35 хүнтэй бүлэг хүмүүсийг саатуулж экскаватор, алт угаах төхөөрөмж, зил 131 автомашиныг битүүмжилжээ. Тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт  техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил болжээ. 

Мөн тус суманд байрлах  “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ