• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0

Tesla, SpaceX, Solar Сity зэрэг компаниараа хүн төрөлхтнийг сансар руу аялуулах цахилгаан машин унуулах амбицаараа дэлхий дахиныг байдлан дагуулж буй энтрепренер Илон Маск уржигдар буй 6/28-нд 50 нас хүрлээ.

Илон Маск нь 1971 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өмнөд Африкийн Преториа хотод Эррол болон Мэй Маск нарын хүү болж мэндэлсэн юм. Тэрээр Канадын Онтариа мужийн Кингстон дахь Күийнсийн их сургууль болон Пенсилванийн их сургуульд сурсан юм. Мөн Стэнфордод докторын зэрэг горилохоор тэнцсэн ч 2 өдрийн дараа сургуулиа хаясан юм. Netscape компаниас татгалзсан хариу авсныхаа дараа, түүнийг хожим саятны эгнээнд нэгтгэх эхлэл болсон программ хангамжийн Zip2 компаниа ахтайгаа хамтран үүсгэн байгуулсан юм.

Өдгөө Илон Маскын хөрөнгө 165 ам.доллар давж дэлхийн тэргүүн баян эрхмүүдийн эгнээнд зүй ёсоор багтаж байна.

Түүний ээж Маскийн бага насных нь зургуудыг инстаграм хуудсандаа нийтэлж #WeLoveYouElon гэх давлагааг цахим орчинд үүсгэсэн бол түүний фэнүүд төрөл бүрийн бүтээлч, хөгжилтэй постоор бэлэг барив.

Тэрээр твиттерийг идэвхтэй ашигладаг бөгөөд 57.6 сая дагагчтай. Твиттер хуудсандаа криптовалют Dogecoin, Tesla, сансар судлал, Марс-ын аяллын талаар сонирхолтой мэдээлэл хуваалцдаг. Сонирхуулахад, аавуудын өдрөөр дэлхийн топ 5 баяны нэг Маск крипто мөнгөний ертөнцийн загалмайлсан эцэг “Dogefather” гэх хочийг авчээ.  

TAGS