• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    118   |  
0

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.26-аас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд) 34,995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна.

Зөрчлийн шинжтэй 61280 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 61180 зөрчлийг шийдвэрлэжээ.

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн зөрчлөөс дурдвал:

  • Энэ оны  хоёрдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG arena” спортын  төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр тоглогч гадаад улсын иргэн "C" нь тоглогч "М"-ын биед нь халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
  • Мөн сарын 27-ны өдөр иргэн "Г" нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,  Элчингийн гудамжны урд талын замд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн "М" нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: ЦЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ