• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    116   |  
0

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай  харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/

  • Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
  • Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
  • Авьяасын индексээр 64 орноос 60-д
  • Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
  • Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
  • Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу 4 жилийн хоцрогдолтой байна.

Гэхдээ Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:

  • Насанд хүрсэн Монгол хүний бүтээмж 61% буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13%-иар илүү,
  • 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачлагатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр
  • IQ чадвараар 128 орноос 41-д
  • Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.

Эх сурвалж: БШУЯ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ