• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    164   |  
0

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн барилгад их засвар шинэчлэлтийн ажил хийж байна.

Тодруулбал, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар шинэчлэлтийн 3-р ээлжийн их засвар Төрөх эмнэлгийн “A,B,C” блок буюу “Төрсний дараах тасаг”-Н 4,5 дугаар давхрын барилгын их засварын ажил бүрэн дуусаж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 2,3 дугаар давхрын их засварын ажил үргэлжилж байна.

Засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулж дуусжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ