• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    107   |  
0

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлэх үзэгчдийн урт дараалал гадна, доторгүй үүсэж, хүүхдүүд гадаа даарах, томчуудтай шахцалдах, дайруулах, ядрах, өлсөх, цангах, ханиад томуу тусах, музей дотор төөрөх эрсдэл үүсэж байгааг Чингис хаан Үндэсний музей мэдээлэв.  

Түүнчлэн музейд хүүхэд төөрсөн асуудал гарсан тул эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавьж, хөтөлж явахыг санууллаа.

Тус музейг энэ сарын

  • 1-нд 2008 хүн үзсэний 605 нь буюу 30% нь хүүхэд,
  • 2-нд 3703 хүн үнэгүй үйлчлүүлсний 1467 нь буюу 40% нь цэцэрлэг, сургуулийн насныхан,
  • 3-нд 5118 үзэгч ирсний 2207 нь буюу 43% нь хүүхэд байжээ.
TAGS