A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
13
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 111 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 111 | |
|
Монгол Улс эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг НҮБ анхаарууллаа.
“United Nations Escap”-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн долоодугаар зорилгод хүрэх замын зураглалыг Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгснийг НҮБ мэдээллээ.
Сэргээгдэх эрчим хүчний чадал 2030 он гэхэд 23.3 хувьтай буюу зорилтот 30 хувийн түвшинд хүрэхгүй байх төлөвтэй гэж НҮБ үзжээ. Иймд Монгол Улс эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Замын зураглалд цахилгааны тогтмол хангамжтай бүсүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, цахилгаан зуух ашиглах зөвлөмж өгсөн нь анхаарал татна. Учир нь цахилгаан зуух шингэрүүлсэн хийгээр ажилладаг зуухнаас илүү удаан хугацаанд ашиглагдана гэж тооцоолжээ.
Түүнчлэн Монголд нүүрсээр ажилладаг төхөөрөмжүүд ажилласаар байх тул 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний ердөө 1.9 хувийг эзлэхээр байгааг анхаарууллаа.
Мөн Монгол 2050 онд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилтдоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн дорвитой алхам хийх шаардлагатайг анхааруулжээ. Одоо ашиглаж буй авто тээвэр, зуух зэргийг цахилгаанжуулах нь чухал гэсэн юм.
Нөгөөтээгөөр сэргээгдэх эрчим хүч илүү хямд өртөгтэй тул Монгол 2050 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг халах боломжтой гэж судалгаануудад онцолжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
13
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
Daily poll
|