• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    116   |  
0
Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас "Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хурлын үеэр ОБЕГ, Онцгой байдлын сургууль Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэн, МУИС, ХААИС, НЭМҮТ зэрэг 6 байгууллагын эрдэмтэн судлаачдын 9 илтгэлийг хэлэлцүүлж, зөвлөмж гаргасан юм.
Тодруулбал, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа “Төлөвлөлтгүй хотжилт гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болох нь”, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Цэнд “Гамшиг, онцгой байдлын үеийн эрсдэлийн мэдээллийн харилцааны өнөөгийн байдал, сайжруулах боломж”, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Геодинамик ба Сейсмотектоникийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Нямбаяр “Улаанбаатар хагарлын Георадарын судалгааны үр дүн”, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн доктор, дэд профессор Л.Жамбажамц, Ганболд нар “Мезо хэмжээст цаг агаарын үзэгдлүүдийн орон зай, цаг хугацааны эрчимшилийн динамик”, Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү “Ой хээрийн түймрийг хиймэл дагуулын мэдээ ашиглан мониторинг судалгаа хийх нь” Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш Р.Амартүвшин “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлт”, ХААИС-ийн Биологи-аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Ч.Ууганбаяр, Экологийн тэнхимийн ахлах багш, доктор Н.Цэгмид нар “Зарим ховор амьтдын гамшигт өртөх эрсдэл”, Онцгой байдлын сургуулийн ГТТАТ-ийн профессор, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин, дэслэгч Э.Доржсумьяа нар “Болзошгүй тэсрэлтийн үед ажиллах гал түймэр унтраах, аврах ангийн удирдлага, зохион байгуулалт” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
 
 
Эх сурвалж: ОБЕГ
TAGS





Холбоотой санал болгох мэдээ