A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
12
|
|
0
|
13
|
|
0
|
30
|
|
0
|
34
|
|
0
|
36
|
|
0
|
48
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 116 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 116 | |
|
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаяр нарын хэргийг дахин хянан хэлэлцжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.
Түүний нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нийт биеэр эдлэх хорих ялыг дөрвөн жилийн хугацаагаар, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.
Шүүхийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнхбат давж заалдах гомдол гаргасан юм. Түүний хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүх Н.Мөнхбатын гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн атлаа ял оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан гэв.
“Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Шүүгдэгч Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял...” болгожээ.
Н.Мөнхбатад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн, тоолно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
12
|
|
0
|
13
|
|
0
|
30
|
|
0
|
34
|
|
0
|
36
|
|
0
|
48
|
Daily poll
|