• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    114   |  
0

Шийдвэрийн дугаар: 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр №271
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тойм: №6
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

  • Н.Мөнхбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
  • Б.Шинэбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
  • Ч.Отгочулууг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

Н.Мөнхбатыг нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нийт биеэр эдлэх хорих ялыг дөрвөн жилийн хугацаагаар, Б.Шинэбаатар, Ч.Отгочулууг нарыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг хоёр жилийн хугацаагаар тус тус тогтоож, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.953.954.890 төгрөгийг (4.9 тэрбум төгрөг) гаргуулан Хөгжлийн банканд олгож, Хөгжлийн банкны нэхэмжлэлээс 29.596.480.656 (29.5 тэрбум) төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгч Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нар, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь бусдад төлөх төлбөргүй, “Мон Лаа” ХХК нь хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар, тэдгээрийн өмгөөлөгчид Ч.Хүрэлбаатар, Н.Цэцэгмаа, Б.Баяраа, Л.Дашравдан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын өмгөөлөгч Г.Золзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаа, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх Н.Мөнхбатын гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн атлаа ял оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан гэжээ.

Б.Шинэбаатар, Т.Отгочулуу нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан шийтгэлд зохих өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

“Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Шүүгдэгч Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял...” болгожээ.

“Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох” гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилжээ.

Н.Мөнхбатад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ