A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 163 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 163 | |
|
Лондон хотноо төвтэй "Брэнд Файнэнс" (Brand Finance) компаниас "Дэлхийн зөөлөн хүчний дээд түвшний уулзалт"-ыг өнгөрсөн сарын 28, 29-нд зохион байгуулжээ.
Уулзалтад тус улсад суугаа элчин сайд Б.Энхсүх, Элчин сайдын яамны холбогдох ажилтнууд оролцсон байна. Энэ үеэр "Дэлхийн зөөлөн хүчний индекс 2024" тайланг танилцуулжээ. Энэ судалгаанд Монгол Улс анх удаа хамрагдсан байна. Энэ судалгаа нь улс орнуудын зөөлөн хүчийг
1) танигдсан байдал,
2) нэр хүнд,
3 ) нөлөөлөл гэсэн үндсэн гурван үзүүлэлтийн зэрэгцээ
1 ) бизнес ба худалдаа,
2 ) олон улсын харилцаа,
3 ) боловсрол, шинжлэх ухаан,
4 ) өв соёл,
5 ) засаглал,
6 ) мэдээлэл, харилцаа холбоо,
7 ) тогтвортой ирээдүй,
8 ) хүн ба үнэ цэнэ гэсэн найман тулгуур үзүүлэлтээр харьцуулан дүгнэж, эрэмбэлдэг.
Энэ онд анх удаа НҮБ-ын 193 улсыг бүхэлд нь хамруулснаараа онцлогтой. Энэ жилийн судалгаа нь зөөлөн хүчний эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг голчлон судалж, судалгааны дүнд зөөлөн хүч ба худалдаа, хөрөнгө оруулалт хоорондоо нягт холбоотой, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэхэд гол түлхэц болж буй “зөөлөн хүч” нь хүчтэй, тогтвортой эдийн засаг, боловсролын тогтолцоо, дэлхийд танигдсан бараа бүтээгдэхүүн, бизнес хийхэд хялбар байдал, хотын тогтвортой хөгжил, нийтийн тээвэр, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологид хөрөнгө оруулж буй байдал зэрэг байна хэмээн дүгнэсэн гэж ИБУИНВУ дахь ЭСЯ-наас мэдээлэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|