A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 182 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 182 | |
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу Парламентдаа жил тутмын илгээлтээ хүргэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр тавьдаг илтгэл боллоо. Тэрбээр Украинд явуулж буй дайнаа ОХУ-ын тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой гэж онцлов.
Владимир Путин NATO-д хандан Украинд туслалцаа үзүүлэх зорилгоор цэрэг илгээвэл цөмийн зөрчилдөөнд хүргэх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн “Барууны орнууд дахь байг устгах чадалтай зэвсэг бидэнд бий” хэмээн мэдэгджээ. Зэвсгийн хангамжаа нэмэгдүүлэхгүй бол ОХУ-ын арми энэ зун гэхэд хамгаалалтыг нь сэтлэн орж ирэх магадлалтай байгааг Киев анхааруулаад байгаа юм.
Түүнчлэн Владимир Путин илтгэлдээ “ОХУ эдийн засгийн хоригийг амжилттай даван туулж, удахгүй худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвдүгээрт орохоор байгаа”-г зарлалаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“NATO дорно зүгт дараагийн тэлэлтээ хийж, Швед, Финланд улс тус холбоонд нэгдэж байгаатай холбоотойгоор үүсэх аюул заналыг саармагжуулахад барууны стратегийн чиглэлд бүлгүүдийг хүчирхэгжүүлэх нь туйлын чухал байна. Барууны орнууд Украин, Ойрх Дорнод болон дэлхийн бусад бүс нутагт зөрчилдөөн үүсгэсэн ч худал ярьсаар байна.
Харин одоо тэд ичгүүргүйгээр ОХУ Европ руу довтлох гэж байна гэж ярьж байна. Хэдий тийм боловч бид үүнийг ямар ч утгагүй яриа гэдгийг мэдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд тэд өөрсдөө манай бүс нутаг руу довтлохоор байгаа онилж, хамгийн эгзэгтэй гэж бодсон бүсээ сонгож, хорлон сүйтгэх талаар бодож байна.
Тэд мөн NATO-гийн гишүүн орнуудаас Украинд цэргийн хүч илгээх талаар ярьж эхэллээ. Гэхдээ цэргийн хүчээ бидний нутаг дэвсгэрт оруулж байсан улс орнуудад ямар хувь заяа тохиосныг бид санаж байгаа. Харин энэ удаад боломжит халдан довтлогчид илүү гашуун үр дагавар амсах болно” гэж мэдэгдлээ
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|