• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    284   |  
0

Иргэн Т өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөг зээлээд найз С-д 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ.

Ингэхдээ иргэн Т зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний найз С батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Ингээд зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

ББСБ шүүхэд хандаж Т-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан түүний байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Т “…зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг С авсан тул төлбөрийг би хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүхээс иргэн Т, ББСБ хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Т өөрөө гарын үсэг зурсан, байр барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, ББСБ нь зээлийн мөнгө болох 25 сая төгрөгийг Т-ын дансанд шилжүүлсэн зэрэг нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Ингээд ББСБ-ын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 46 сая төгрөгийг Т-аас гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний байрыг худалдан борлуулахаар шийдвэр гаргасан байна. 

Харин С нь ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан тул хэрэв Т зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх

TAGS





Холбоотой санал болгох мэдээ