Сүхбаатар аймагт олон улсын сүлжээ зочид буудал оффис, спорт заалны барилгын шав тавих ёслол боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, "Их модун" ХХК-ийн захирал МУ-ын гавьяат барилгачин Б.Цогтсэргэлэн, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Амарзаяа, БТСГ-ын дарга А.Ганхүү нар оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг "Их модун" компани барьж гүйцэтгэнэ. 6.4 тэрбум төгрөгний хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус бүтээн байгуулалт 2022 оны 2-р улиралд ашиглалтад орох юм байна.