• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    214   |  
0

АНУ-ын иргэн, 96 настай Рут Готтесман нөхрийнхөө үлдээсэн нэг тэрбум ам.долларыг Нью-Йорк хот дахь нэгэн анагаах ухааны коллежид хандивлажээ.

Энэ нь маш өндөр дүнтэй хандив учир тус сургуулийн захиргаа дөрөвдүгээр курсийн оюутнуудын хаврын улирлын сургалтын төлбөрийг буцаан олгожээ.

Ингэснээр намрын улирлаас эхлэн бүх суралцагч үнэ төлбөргүй сурахаар болсныг мэдээлэв. Энэ мэдээг сонссон тус сургуулийн оюутнуудын баярт мөчийг доорх бичлэгээс үзээрэй. 

Нью-Йорк хотын хамгийн ядуу дүүрэг болох Бронкст байрлалтай, Альберт Эйнштейний нэрэмжит тус анагаах ухааны коллежийн жилийн төлбөр 59 мянган ам.доллар орчим байдаг аж.

Рутын нөхөр Дэвид Готтесман 1960-аад онд “Berkshire Hathaway” компанийг байгуулж байх үед хөрөнгө оруулсан хүмүүсийн нэг юм.

Тэрээр тус компанид эзэмшдэг байсан бүх хувьцаагаа эхнэртээ шилжүүлсэн бөгөөд Рут Готтесман ийн их сургуулийн хандив болгон зарцуулсан байна. Түүний нөхөр 2022 онд нас баржээ.

Эх сурвалж: Insider

TAGS