• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    122   |  
0
Үндэсний алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанд Өвөрхангай, Говьсүмбэр аймаг учраа таарч барилдлаа. Өвөрхангай аймгийн бөхчүүд өрсөлдөгчөө  14:11 харьцаатайгаар буулган авч шигшээ наймд шалгарлаа.
 
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон 5, улсын харцага Б.Цэдэнсодном 4, аймгийн хурц арслан О.Наранбаатар 1, аймгийн арслан Т.Довчинсэмбээ 2, цэргийн арслан Б.Өлзийсайхан 2 нийт 14 даваа авлаа. 
 
Говьсүмбэр аймгийн багаас аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар 1, аймгийн арслан Б.Гончигтавхай 2, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн 1, аймгийн арслан Г.Дармаажанцан 2, аймгийн арслан Н.Намнансүрэн 1, аймгийн арслан М.Эрхэмбаяр 4 давсан байна.  
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ