• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    97   |  
0
Зудын нөхцөл байдлын улмаас гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрх байгаа бөгөөд эдгээр өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллахаар болж байна. Зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа тул 318 резидент эмч нарыг томилон ажиллуулахаар Эрүүл мэндийн сайд тушаал гарчээ. 
 
Түүнчлэн малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн III улирлын амралтыг уян хатан байдлаар зохицуулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт олгохоор шийдвэрлэжээ.
 
Зудын нөхцөл мэдээллээр 13 аймгийн 58 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд орж,  мал сүргийн 3.1 хувийн хорогдоод байна. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ