• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0
Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-ний өдөр Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНТВ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.
 
Энэхүү хандивын аянд 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөгийг цуглуулсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.
 
Тус аяныг зохион байгуулагчдын зүгээс иргэдийн халуун сэтгэлээр цуглуулсан энэхүү хандивыг үр бүтээлтэй зарцуулж, зорилтот иргэдэд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд хөрөнгийн зарцуулалтыг шилэн байдлаар хянах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ. 
 
TAGS