• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    103   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Зудын нөхцөл байдлын улмаас малчдын орлого тасалдах нөхцөл үүссэн. Уг асуудалтай уялдуулан малчны зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлөлтийг  нэг жилийн хугацаатай хойшлуулахаар болжээ.

Зээл хойшлуулсантай холбогдуулан арилжааны банкууд дээр хүүгийн хуримтлал үүснэ. Зээлийн хүүгийн зургаан хувийг малчид, үлдсэн хувийг Засгийн газар саналаа боловсруулан УИХ-д танилцуулах гэнэ.

Малчдын зээлийн дундаж хэмжээ 10 сая төгрөг,  зээлийн хүү 20.5 хувь байгаа аж. Малчдын нийт зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг түүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь  280 орчим тэрбум төгрөг болох гэнэ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ