A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 101 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 101 | |
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх, аялал жуулчлалын тур операторуудын хэлхээ холбоог тогтоож иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал" хэмээн онцлов.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх саналтай буйгаа уулзалтын үеэр талууд илэрхийлсэн байна.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Өнгөрөгч онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Киргиз Улсад хийсэн ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг 2023 онд нээсэн билээ.
Киргиз улс нь дундаз азийн уулархаг нутагт оршдог далайд гарцгүй орон. Долоон сая гаруй хүн амтай, иргэдийн 80 хувь нь исламын шашинтай. Монголын газар нутгаас найм дахин бага газар нутагтай. Хойд талаараа Казахстан, зүүн талаараа БНХАУ, урд талаараа Тажикистан, баруун талаараа Узбекистан оронтой хиллэдэг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|