A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 153 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 153 | |
|
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанд Баян-Өлгий, Булган аймгийн баг учраа таарсан. Булган аймгийн хувьд өнгөрөгч жилийн алтан цомын төлөө сүүлийн шатанд үлдэж байсан. Бөх сонирхогчдын таамгыг эвдэж Баян-Өлгий аймгийн баг 14-11 харьцаатайгаар ялалт байгуулж шигшээ наймд шалгарлаа.
Баян-Өлгий аймгийн багт аймгийн хурц арслан У.Береке 3, аймгийн хурц арслан М.Еркебулан 1, аймгийн арслан Т.Эрболат 2, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Н.Мустафа 1, аймгийн арслан Б.Төмөрбаатар 3, аймгийн заан Е.Көптилек 4 давжээ.
Булган аймгийн багт улсын начин Д.Амаржаргал 0, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс 2, улсын начин Х.Цогтгэрэл 2, улсын начин Б.Түмэндэмбэрэл 3, улсын начин Э.Сумъяабат 2, улсын начин Э.Энх-Амгалан 2 дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амарсайхан 0 буюу нийт 11 даваа авчээ.
Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж нар ажиллаж байгаа юм. .
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|