• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    96   |  
0
УОК-ын хуралдаанаар өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. 
 
Ихэнх сумуудын Засаг Даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа. Иймд зарим сумуудын ЗДТГ-ыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар шийдвэрлэлээ.
 
Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгджээ. 
 
Мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ